THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

ЕХ-ноос Монгол улсад суугаа Элчин сайд Алтан гадас одон авлаа

24.05.2017
Teaser
Main Image
Text

Европын Холбооноос Монгол Улсад  суугаа элчин сайд Ханс Дийтмар Швайсгут Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын иргэдэд олгодог дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнагдлаа. 

ЕХ-Монголын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон уг шагналыг Гадаад харилцааны сайд ноён Мөнх-Оргил энэ сарын 24-нд ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Шагнал гардаж авах мөчид элчин сайд Швайсгут “Алтан гадас одонгоор шагнуулж байгаадаа баярлан, бахархаж байна. Би Монголын шүтэн дэмжигч, энэ нь миний хувьд ихээхэн утга учиртай” гэж хэллээ.

Editorial sections
Mongolia