Европын цахим кино наадам 2021 эхэллээ

25.10.2021

Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог юм.

Европын Холбооны Төлөөлөгчийн газраас тус Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно.

Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд festivalscope.com/page/euff-mongolia/ цахим хуудаснаас 2021 оны 10 сарын 25-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн үзэх боломжтой.

Banner

Banner

Banner

Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалттай, 3 киног монгол хадмал орчуулгатай, 9 киног англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй.

Үзэгчид энэхүү кино урлагийн бүтээлүүдээр дамжуулан залуу нас ба төлөвшилт, өнгөрсөн ба орчин цаг, гэр бүлийн үнэ цэнэ, ганцаардал, зөрчилдөөн, итгэл найдвар зэргийг мэдрэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төлөөлөгчийн газрын олон нийтийн мэдээллийн сувгуудаар зочлон үзнэ үү: facebook.com/EUinMongoliatwitter.com/EUinMongolia, twitter.com/EUAmbMNGinstagram.com/euinmongolia/