Европын Холбооны Банк, Монгол Улсын Засгийн газар аймаг сумдын бүсчилсэн ногоон хөгжлийг дэмжиж, ойн салбарт хамтран ажиллана

“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн  хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Сангийн сайд Б. Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн  хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний шатны 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрт Европын Холбооны Хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламжийн сангаас нийт 19.5 сая евро олгож байгаа ба эхний шатанд 9.5 сая евро ийнхүү орж байна.  

Европын Холбооны банкнаас олгож буй эх үүсвэрээр Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд зарцуулах юм. Тухайлбал, бохир ус цэвэрлэх байгууламж барих, худалдан авахуйц үнэ өртөг бүхий орон сууц барих, сургууль эмнэлэг зэрэг нийтийн өмчийн барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахад зарцуулна. Үүнээс гадна үерээс хамгаалах байгууламж болон борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулах, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Мөн орон нутгийн тогтвортой хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдыг дэмжих юм.

Монгол Улсын Сангийн Сайд Ж.БолдАймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал Үндэсний хөдөлгөөн, Парисын хэлэлцээр болон хөгжлийн бодлогын баримт бичиг болох Шинэ сэргэлтийн бодлогод туссан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөдөө орон нутагт хүн ам амьдрахад таатай орчныг бүрдүүлэх, хот, хөдөөгийн уялдаа холбоо, тээвэр, дэд бүтцийн холболтыг сайжруулах, дотоодын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээг хангах, импортыг орлох ногоон хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх үндэс болох юм. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллахаар болсонд талархаж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.” хэмээн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх олон үйл ажиллагааны үр дүнд шууд болон шууд бусаар 160 мянган ажлын байр бий болгож, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалах төдийгүй  40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, нийтдээ 369 мянга хүн үр шимийг нь хүртэнэ хэмээн тооцоолж байна.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Энэ жил Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Европын Холбоо Монгол Улстай илүү нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагийн нэгэн илрэл юм. Монгол Улсад энэ жил зудын гамшиг нүүрлэж байгаа нь аймаг, сумдын тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавьсан шинэ арга тогтолцоог хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр гарын үсэг зурсан төслүүд яг эдгээр чиглэлийн хүрээнд хэрэгжих юм.хэмээн онцлов.

Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

MEt EIB EUMNG

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ганбаатар болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар “Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ЕХОБ-ны дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска гарын үсэг зурах ёслолын үеэр “ЕХОБ нь орон нутагт байгаль орчныг сайжруулах замаар Монгол Улсын хүн амын амьдралын чанарыг сайжруулахад тус нэмэр бүхий төслийг Азийн Хөгжлийн Банктай хамтран санхүүжүүлж байна. Энэхүү төсөл хот хөдөөгийн холболт, тогтвортой хот сууринг хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг цогц аргачлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл нь  дэд бүтцийг шинэчилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, гол хотуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөлнө. Өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг нь ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурь болж, улмаар уур амьсгалын чиглэлээрх Монгол Улсын чармайлт, ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаагаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх болно.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэлт хийх, Агро-ойн томоохон хэмжээний байгуулалт хийх, Ойн салбарт төр- хувийн хувьшил – оролцогч талуудын түншлэлийг харилцан ашигтай байдлаар бэхжүүлэх хүрээнд бүхий л талын байгальд ээлтэй татаасыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран сонирхолтой байна." хэмээв.

Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих юм.

MET EU Mongolia EIB signing MOU

 

Европын Хөрөнгө Оруулалтын Банк

Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) нь Европын Холбооны урт хугацаатай зээл олгогч бөгөөд гишүүн орнуудын эзэмшлийнх юм. Тус Банк Европын Холбооны бодлогын зорилтуудыг дэмжих, түүнд хувь нэмэр болохуйц зохистой хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг. ЕХОБ-ны төслүүд өрсөлдөх чадварыг бэхжүүлж, инновацыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжиж, нийгмийн ба нутаг дэвсгэрийн уялдааг сайжруулж, шударга бөгөөд түргэн уур амьсгалд ээлтэй шилжилтийг дэмждэг.

ЕХОБ-ны үйл ажиллагаа Монголд

ЕХОБ Монгол Улсад 2014 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 144 сая еврогийн санхүүжилт олгожээ. Европын Хөрөнгө Оруулалтын Банкны санхүүжилттэй төслүүдээс дурдвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл, Сайншандын салхи нарны сэргээгдэх эрчим хүчний төсөл, өнөөдрийн гарын үсэг зурж буй Монгол Улсын аймаг сумдын ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийг дурдаж болно.