Human Rights & Democracy

EEAS-ны тендерт хэрхэн хамрагдах вэ

28/02/2017 - 08:33
Overview

Аль нэг тендерт хамрагдмаар байна уу? EEAS-ны тендерт хэрхэн хамрагдах вэ гэснийг үзнэ үү.

Бага болон дунд хэмжээний  үнийн дүнтэй тендер

Хэрэв та бага болон дунд хэмжээний үнийн дүнтэй тендерт хамрагдахыг хүсвэл, холбоо барих мэдээллээ

  • бизнесийн нэр,
  • шуудангийн хаяг,
  • харилцах хүн,
  • и-мэйл хаяг

тендер тус бүрт зааж өгсөн харилцах и-мэйл хаягаар илгээж тендерт оролцох саналаа илэрхийлж болно. И-мэйлийнхээ "сэдэв" хэсэгт сонирхож буй тендерийн нэрийг бичнэ үү.

Тендерт оролцох сонирхол (тендерт оролцох сонирхлын илэрхийлэл) хүлээн авах хугацаа дуусахад таны мэдээлэл эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн жагсаалтад нэмэгдэх бөгөөд тендерийн урилга, тендерт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийн хамт танд илгээнэ.

Өндөр үнийн дүнтэй тендер

Хэрэв та өндөр үнийн дүнтэй аль нэг тендер сонирхож байгаа бол , гэрээний мэдэгдлийг нийтэлдэг Европын Холбооны албан ёсны сэтгүүл рүү орж үзнэ үү.

Тендер зарлагдахад тендерт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг гэрээний мэдэгдэл дээр нийтэлнэ. 

Гэрээний тооцоолсон үнийн дүнг харгалзан гаргасан гэрээний төрлийн зарим чухал мэдээллийг та доорх хэсгээс олж үзнэ. ЕХ-ны Европын Гадаад Харилцааны Алба (EEAS) , ЕХ-ны Төлөөлөгчийн газрууд нь Санхүүгийн Зохицуулалтын ЕХ-ны ерөнхий төсөвтэй холбоотой заалтууд, түүнд хүсэлт гаргах дүрэм журам, нийтийн гэрээний тендерийг шалгаруулах журмын зохицуулалттай холбоотой ЕХ-ны захирамжуудад захирагддаг.

1.000 еврогоос дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээ, ажил худалдан авах гэрээнүүд тендерийн зарын дагуу зохицуулагдана. Тооцсон гэрээний үнийн дүнгээс хамаарч гэрээний дараах төрлүүд байдаг:

  • Маш бага үнийн дүнтэй гэрээнүүд: 1.000-15.000 еврогийн үнийн дүнтэй ажил, үйлчилгээ, нийлүүлэлтийн гэрээ;
  • Бага үнийн дүнтэй гэрээнүүд: 15.000-60.000 еврогийн үнийн дүнтэй ажил, үйлчилгээ, нийлүүлэлтийн гэрээ;
  • Дунд зэргийн үнийн дүнтэй гэрээнүүд: 60.000 еврогоос дээш үнийн дүнтэй үйлчилгээ, нийлүүлэлт, ажлын гэрээ бөгөөд үйлчилгээ, нийлүүлэлтийн хувьд 144.000 еврогоос бага, ажлын хувьд 5.548.000 еврогоос бага үнийн дүнтэй;
  • Өндөр үнийн дүнтэй гэрээнүүд: үйлчилгээ ба нийлүүлэлтийн гэрээний хувьд 144.000 еврогоос, ажлын гэрээний хувьд 5.548.000 еврогоос эхэлнэ.

Бага болон дунд хэмжээний үнийн дүнтэй тендерийн зар нь EEAS эсвэл ЕХ-ны Төлөөлөгчийн газрын вэб хуудасны Тендер гэсэн хэсэгт нийтлэгдэнэ. Зөвхөн EEAS эсвэл ЕХ-ны Төлөөлөгчийн газраас  урилга шууд хүлээн авсан эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэгчдээс (и-мэйл, шуудан, шуудангийн хүргэлтийн үйлчилгээгээр урилга хүлээн авсан) хүлээн авсан тендерийг л үнэлгээнд оруулна гэдгийг анхаарна уу.

Өндөр үнийн дүнтэй тендерийн зарыг Европын Холбооны албан ёсны сэтгүүл дээр нийтэлнэ. Тендер зарлагдахад тендерт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг гэрээний мэдэгдэл дээр нийтэлнэ.

Хянан засах хэсгүүд: