European Union External Action

Дээд төлөөлөгч, Дэд ерөнхийлөгч Федерика Могерини, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын уулзалт

Bruxelles, 02/05/2017 - 15:17, UNIQUE ID: 170502_9
Press releases

Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могерини Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дээд төлөөлөгч/дэд ерөнхийлөгч Могерини, сайд Мөнх-Оргил нар Европын Холбоо, Монгол Улсын хооронд маш сайн хөгжиж буй өнөөгийн хамтын ажиллагаа болон сүүлийн үеийн хэд хэдэн практик үр дүнгийн талаар ярилцлаа. Тухайлбал, Европын Холбоо хөгжлийн дэмжлэг туслалцаагаа Монголд өрнөж буй бүтцийн шинэчлэлийг дэмжихэд нийцүүлэн зохицуулж, Монгол Улс бизнесийн орчингоо сайжруулж, эдийн засгаа төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. ЕХ-ны зүгээс Улаанбаатар дахь төлөөллөө нэмэгдүүлэхээр хийж буй ажил, удахгүй хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ЕХ-Монголын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд ЕХ, Монгол Улсын харилцаа улам эрчтэй хөгжинө хэмээн талууд харж хүлээж байна.  
 
Дээд төлөөлөгч, сайд хоёр гадаад бодлогын асуудлаар, тухайлбал, Солонгосын хойгийн асуудал, Евроазийн улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хөдөлгөгч хүчний талаар ярилцлаа. ЕХ, Монгол Улс хоёр бол нээлттэй зах зээл, эрх зүйт ёсонд тулгуурласан нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд Зүүн хойд Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэл нь тэдний нийтлэг ашиг сонирхол гэдэг дээр санал нэгтэй байна.

Languages:
Хянан засах хэсгүүд: