New Caledonia

Европын Холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллалаа

Мөрөн, Хөвсгөл , 22/05/2020 - 09:43, UNIQUE ID: 200522_5
Joint Statements

Хөвсгөл аймаг, 2020 оны 5 дугаар сарын 22: Европын Холбооноос /ЕХ/ Монгол Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /ХХААБ/ Суурин төлөөлөгч болон Хөвсгөл аймгийн Засаг дарга нар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртгийн тогтвортой сүлжээ бий болгох зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.

            

ЕХ-ноос Монгол суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн бөгөөд Элчин сайд ноён Траян Христеа хэлэхдээ: “Нэмүү өртгийн тогтвортой сүлжээнд суурилсан зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох замаар орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Иймд Европын Холбоо НҮБ-ын ХХААБ-тай хамтран Хөвсгөл аймагт нийгмийн оролцоотой хөгжлийг дэмжин ажиллаж байна” гэв.

ЕХ-ны хэрэгжүүлж буй төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл, технологийн шинэчлэл, ЖДҮ эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах зэрэг үндсэн зарчим, зорилгын хүрээнд хэрэгждэг. Эдгээрт суурилсан төслийн үр дүнд урт хугацаандаа зохистой, тогтвортой ажлын байр бий болох юм. Аймгийн удирдлагын дэмжлэгтэйгээр төслийн үр дүнтэй танилцахад таатай байна” гэж НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа хэллээ.

Элчин сайд ноён Траян Христеа болон ХХААБ-ын Суурийн төлөөлөгч ноён Винод Ахужа нар Хөвсгөл аймагт орон нутгийн удирдлага, багш сурагчид, иргэний нийгмийн төлөөлөл болон ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл оролцогч талуудтай уулзаж ярилцлаа.

Хөвсгөл аймгийн Засаг дарга ноён Л.Ганболдтой хийсэн уулзалтын үеэр тус аймгийн хөгжлийн стратеги, ЕХ-ны санхүүжилттэй, НҮБ-ын ХХААБ-ын оролцоотой хэрэгжиж буй төслүүдийн талаар санал солилцсон бөгөөд тогтвортой хөгжил нэн чухал болохыг онцлоод, уул уурхайгаас бусад салбарт, ялангуяа нэмүү өртгийн сүлжээнд суурилсан чанартай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн, орон нутгийн удирдлагууд болон иргэний нийгмийн оролцоотой стратегийн түншлэл, орон нутгийн эдийн засгийн хөгжилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх өндөр холбогдолтой гэдэгтэй талууд санал нийлэв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ашиг шимийг хүртэгч байгууллагуудаар зочиллоо (Нэмүү өртгийн сүлжээ төсөл: 4.45 сая евро буюу 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй).  Энэхүү төслийн үр дүнд  мах, сүү, мяндас, арьс шир болон хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний  нэмүү өртгийн сүлжээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломжийг бүрдүүлэх юм. Монгол Улсын хэд хэдэн бүс нутагт энэхүү төслийг НҮБ-ын ХХААБ болон Үйлдвэр хөгжлийн байгууллагууд хэрэгжүүлж байна.

Элчин сайд ноён Траян Христеа ЕХ-ны санхүүжилтээр Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа бусад төслүүдтэй мөн танилцсан. Тухайлбал Хулла Дайнэмикс байгууллагын (Hulla Dynamics) хэрэгжүүлж буй  "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Хөдөлмөрийн бодлого (SECIM 1) дэд төсөл, ГОПА байгууллагын (GOPA) хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM) болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжихийг дэмжих хөтөлбөр зэрэг багтсан байна.

 

Languages:
Хянан засах хэсгүүд: