Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

ЕХ-ны Монголд хэрэгжиж буй төслүүд

Монгол Улс нь өргөн уудам нутагтай, далайд гарцгүй, хүн ам цөөнтэй улс юм. Хүн амын тал хэсэг нь хөдөө орон нутагт оршин суудаг. Гол төлөв нүүдлийн малчдын үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 20%-ийг эзэлж байна. Тус улс нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжилт хийж байна, шилжилтийн явцад хөдөө орон нутгаас хотыг чиглэсэн нүүдэл ихээхэн өрнөсөөр байна.