Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

"КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх хууль зүйн мэдээлэл" гарын авлагатай танилцана уу

20/05/2021 - 09:35
Private Sector Development

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх хууль зүйн мэдээлэл” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санаачилж Засгийн газрын хэрэгжүүлэгч Жижиг дунд үйлдвэрийн агентлаг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “ХаанЛекс Партнерс” ХХН-тэй хамтран 3 удаагийн цуврал вебинарыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү цуврал вебинараар ЖДҮ эрхлэгчдийн өмнө цар тахлын улмаас тулгараад буй хямралыг хэрхэн даван туулах талаар санал солилцсон бөгөөд оролцогчдоос тавьсан асуулт,  хариултыг нэгтгэн Асуулт, Хариултын Гарын Авлага” (“Гарын Авлага”)-ыг боловсруулсан юм. Гарын Авлагад Монголын бизнес эрхлэгчдэд зориулан хууль зүйн мэдээлэл, зөвлөгөөг оруулсан болно.

Энэхүү гарын авлага нь олон ЖДҮ эрхлэгчдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэнэ хэмээн найдаж байна.

PDF icon qa_paper_mon_version_covid-19_business_issues_in_mongolia_for_smes.pdf

Languages:
Хянан засах хэсгүүд: