Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

“Мал төхөөрөх, арьс шир эсгэлтгүй өвчих (SFF) технологи” нэвтрүүлэх сургалт зохион байгууллаа

05/05/2021 - 11:12
Agriculture and Food Safety

 

2020 онд өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэг бол Баянхонгор аймаг бөгөөд малыг үйлдвэрийн орчинд төхөөрөх, арьс ширэн түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, зах зээлд ойртуулах зорилгоор Европын Холбооны санхүүжилттэй SECiMC2 төслийн хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн “Мал төхөөрөх, арьс шир эсгэлтгүй өвчих (SFF) технологи” нэвтрүүлэх сургалтыг 2021 оны 5-р сарын 3-5-ны өдрүүдэд тус аймагт зориулан цахимаар зохион байгууллаа. Арьс шир эсгэлтгүй өвчих “SFF” төхөөрөмж суурилуулан ашиглах дадлагын сургалтыг ойрын хугацаанд тус аймагт зохион байгуулна.

Сургалтад Баянхонгор аймгийн мал төхөөрч бэлдэх, мах боловсруулах үйлдвэр цех, инкубатор төв, малчдын хоршоо, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдын хоршоо, засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, түүнчлэн ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, ХХААХҮЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд зэрэг 80 гаруй иргэн хамрагдав. Сургалтын хааж Европын Холбооны Дэд тэргүүн ноён Марко Ферри, ХХААХҮЯ болон Баянхонгор аймгийн албаны хүмүүс оролцож үг хэллээ.

Хамтрагч байгууллагууд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Алтайн уулсын оргил хоршоо, Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн лаборатори, Ажилсаг төв, мах боловсруулах үйлдвэр аж ахуйн нэгжүүд

Төсөл хэрэгжүүлэгч: ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)

Санхүүжүүлэгч: Европын Холбоо   

Languages:
Хянан засах хэсгүүд: