Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

"Европын амт" хоолны ном хэвлэгдэн гарлаа

01/09/2020 - 06:15
Publications

Хүндэт уншигчид аа, эрхэм найзууд аа.

Европын Холбооны гишүүн 27 улсын нэрийн хуудас болсон амтат зоогуудыг багтаасан энэхүү номыг толилуулж байгаадаа таатай байна. Хоол бол хүн төрөлхтний физиологийн анхдагч хэрэгцээ төдийгүй гоо зүйн таашаал өгөх урлагийн бүтээл, соёлын өв билээ.

Европын Холбоо бол эдийн засаг, улс төрийн хувьд нягтарсан, харилцан бие биеэ хүндэтгэсэн, өргөн хүрээт тогтолцоо бөгөөд энэхүү хоолны номоор дамжуулан эдгээр онцлогийг хүргэж байна.

Өөртөө болон бусдад өндөр таашаал өгөх, алжаалаа тайлах, эрч хүчээ нэмэх, ур чадвараа гайхуулах амтат зоог бүтээх ТАНЫ эрхэм зорилгоо гүйцэлдүүлэх үйлсэд амжилт хүсэж энэхүү номыг өргөн барьж байна.

Амтархан зооглоорой!

Траян Лауренцю Христеа
Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн

 

Татаж авах холбоос: PDF iconЕвропын амт

Languages:
Хянан засах хэсгүүд: