Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Европын Холбоо болон Монгол улс эрүүгийн эрх зүйн тогтолцооны шинэчлэлд хамтран ажиллана

Ulaanbataar, 15/01/2018 - 06:34, UNIQUE ID: 180115_2
Press releases

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Европын Холбоо болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Монгол улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт бага хурлыг Европын Холбооны санхүүжилтээр зохион байгуулах гэж байна.  Европын Холбоо болон Монгол улсын хамтрагч талууд шинээр батлагдсан Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт нь олон улсын хүний эрхийн стандартыг хангасан байх зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгынхоо хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ. Европын Холбооноос 2016-2020 онд хэрэгжүүлэх Хүний эрх ба Ардчилалын стратеги баримт бичгийн хүрээнд  тус улсад байгуулагдаж буй суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг нь хууль дээдлэх ёсыг хангах үйл ажиллагагаа юм.

Тус бага хуралд Гадаад Харилцааны Яам, Хууль зүй, Дотоод хэргийн Яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцох бөгөөд уг хурлыг нээж , Монгол улсын Гадаад Харилцааны Яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн үг хэлнэ.  Хурлын үйл ажиллагаанд олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчид оролцож,  тус улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх,  олон улсын хүний эрхийн зарчим, стандартыг хэрэгжүүлэхэд түлхэц болохуйц санаа оноо, зөвлөмжүүдийг хэлэлцүүлнэ.

2017 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлт, өөрчлөлтүүд хүний эрхийн хангах боломжийг нээж буй хэдий ч амьдрал дээр бэрхшээл, сорилтууд байсаар байгаа билээ. “Энэхүү бага хурлын үйл ажиллагаа нь эрүүгийн эрх зүйн тогтолцоог хуулийн өөрчлөлтөөр хийхээс гадна бодлогын түвшинд, өргөн хүрээнд  хэрэгжүүлэх  боломжийг нээж буй юм” хэмээн Европын Холбооны Монгол улс дахь Суурин Төлөөлөгчийн Газарын хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри хэллээ.

Эрүүгийн болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн чухал өөрчлөлтүүд, ялангуяа хэргийн зүйлчлэл, ялын бодлогод орсон өөрчлөлтүүд, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах үйл ажиллагаа, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлийн болон бусад жендерт суурилсан хүчирхийлэлийн хохирогчидтой холбоотой хэргийг мөрдөх, хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, насанд хүрээгүй хүүхдийн хэрэг эрхлэх асуудал зэрэг сэдвүүдэд  хурал анхаарлаа хандуулна.

Тус хурлаас гарах тайлан, зөвлөмж нь Монгол улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүний эрхийг хангах үйл ажиллагаанд болон Европын Холбоо, Монгол улсын хүний эрхийн талаарх хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал нөлөөгөө үзүүлнэ гэж үзэж байна.

Европын Холбооны зүгээс ийм төрлийн хүний эрхийн гурван цуврал бага хурал зохион байгуулахаас гадна тус улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцуудыг орчуулах, хэвлүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.  “Бидний үйл дэмжлэг үйл ажиллагаа үүгээр зогсохгүй, мөн Европын Холбооны улсуудад хоёр удаагийн шинжээчийн түвшний аялалыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж ажиллана” гэж ноён Марко Ферри  өгүүлллэ.  Эдгээр аялал нь Эрүүгийн шинэ хуулиудыг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлдэн хэрэгжүүлэх прокурорын боловсон хүчинийг  чадавхжуулахэд түлхэц үзүүлнэ. Мөн УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хүний эрхийн сургалтын агуулга, боловвсон хүчиний чадавхийг дээшлүүлэхэд  хамтран ажиллана.

Languages:
Хянан засах хэсгүүд: