Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Монголоос ЕХ руу аялах

12/05/2016 - 14:59
Travel to the EU

Монголоос Европын Холбоо (ЕХ) руу аялах талаархи хэрэгцээт мэдээлэлд элчин сайдын яамд, ЕХ-ны улсуудад суралцах мэдээлэл зэрэг орно.

Шенгений бүс

Шенгений бүсэд ЕХ-ны гишүүн 22 улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латв, Литв, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Испани, Швед), түүнчлэн Норвег, Исланд, Швейцарь улс багтдаг.

Энэ нь Шенгений визээр та эдгээр улс орнуудад зорчиж болно гэсэн хэрэг. Шенгений визийг зарчмын хувьд нэг, хоёр, олон удаа нэвтрэхээр мэдүүлж болно. Гэхдээ таны байх нийт хугацаа хагас жилд 90 хоногоос хэтэрч болохгүй.

Эрх бүхий Элчин сайдын яам, эсвэл Ерөнхий консулын газар

Зорчих гэж буй гол улсын Элчин сайдын яам эсвэл Ерөнхий консулын газар нь визний асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага юм. Зорчих гэж буй гол улсыг тодруулах боломжгүй бол хамгийн удаан хугацаагаар зорчих тухайн улсын элчин сайдын яаманд визийн мэдүүлгийг өгнө. Шенгений бүсийн өөр өөр орнуудад зорчих хугацаа өөр хоорондоо ижил тэнцүү байх тохиолдолд, хамгийн эхэнд зорчих улсын элчин сайдын яаманд визээ мэдүүлнэ.

Монгол дахь Германы Элчин сайдын яам Шенгений хамтын ажиллагааны хүрээнд Шенгений гишүүн хэд хэдэн улсыг төлөөлдөг. Илүү тодорхой мэдээллийг Улаанбаатар хот дахь Германы ЭСЯ-наас авна уу.

Британийн Элчин сайдын яам

Баянзүрх дүүрэг
Энх тайвны өргөн чөлөө - 30
Улаанбаатар 13381

Утас: + (976) 11 458 133
Факс: + (976) 11 458 036
Э-шуудан: Enquiries.Mongolia@fco.gov.uk

Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Олимпийн гудамж 8
Шуудангийн хаяг 702
Улаанбаатар 14210

Утас: + (976) 7014 0403
Факс: + (976) 7014 0405
Э-шуудан: Embassy.Ulan-Bator@mfa.bg

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Олимпийн гудамж 12
Шуудангийн хаяг 665

Утас: + (976) 11 321 886, 11 311 053
Факс: + (976) 11 323 791
Э-шуудан: ulaanbaatar@embassy.mzv.cz
Веб хуудас: www.mzv.cz/ulaanbaatar

Францын Элчин сайдын яам

Энх тайвны өргөн чөлөө - 15
Улаанбаатар -15160
Төв шуудан, ш/х 687

Утас: + (976) 11 324 519
Факс: + (976) 11 319 176
Э-шуудан: contact@ambafrance-mn.org

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

Бага тойруу-2
Нэгдсэн үндэстний гудамж 16
Улаанбаатар 14201

Утас: + (976) 11 323 325, 11 323 915, 11 320 908
Факс: + (976) 11 323 905
Э-шуудан info@ulan.diplo.de
Веб хуудас: www.ulan-bator.diplo.de

Унгар Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу
Ж.Самбуугийн гудамж 32
BlueMon төв, 6-р давхар

Утас: + (976) 7700 5600
Факс: + (976) 7700 5900
Э-шуудан: mission.uln@mfa.gov.hu

Итали Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамьян Гүний гудамж 9
ICC Tower, 14-р давхар

Утас: + (976) 9401 1330
Э-шуудан: mongolia.segreteria@esteri.it

 

Erasmus+ гэдэг нь Европын Холбооны боловсрол, сургалт, залуучууд, спортын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр 2014-2020 оны хооронд 4 сая хүнд суралцах,сургалтад хамрагдах, ажил амьдралын туршлага олж авах боломж олгоно.

Erasmus+ нь урьд өмнө нь хэрэгжиж Erasmus Mundus гэх мэтчилэн хэд хэдэн хөтөлбөрийг орлож байна.

Erasmus+ вэб порталын Resources section хэсгээс хэл зүйн дэмжлэг туслалцаа, өргөдөл гаргагчаас шаардах баримт бичиг, төслийн менежментийн талаархи мэдээллийг авна уу.

Languages:
Хянан засах хэсгүүд: