Delegation of the European Union to Mongolia

Үерт өртсөн иргэдэд Европын Холбоо хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Ulaanbaatar, 23/09/2021 - 11:30, UNIQUE ID: 210923_8
Press releases

Улаанбаатар, 2021 оны 9 дүгээр сарын 22 – 7 дугаар сард орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хамгийн их хохирсон Архангай, Дорноговь, Говь-Алтай, Орхон, Төв, Өмнөговь болон Өвөрхангай аймгуудын 4 000 иргэнд Европын Холбооны зүгээс 160 000 Евро буюу 540 сая орчим төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Улаанбаатар, 2021 оны 9 дүгээр сарын 22 –  7 дугаар сард орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хамгийн их хохирсон Архангай, Дорноговь, Говь-Алтай, Орхон, Төв, Өмнөговь болон Өвөрхангай аймгуудын 4 000 иргэнд Европын Холбооны зүгээс 160 000 Евро буюу 540 сая орчим төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

“Европын Холбооны зүгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээр дамжуулан хохирсон иргэдэд яаралтай бэлэн мөнгөний тэтгэмж олгох замаар аль болох хурдан хөл дээрээ босоход нь тусалж, нэн шаардлагатай хэрэгцээг нь хангахад дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн гэр оронгүй болсон иргэдэд түр орогнох байр, гудас, хөнжил, ахуйн эд зүйлсийг олгох юм. Үерийн усаар дамжих эрсдэлтэй өвчин болон КОВИД-19 тархахаас сэргийлэхийн тулд ариун цэврийн багц хэрэглэлийг үерт автсан өрхүүдэд түгээнэ.” гэж Элчин сайд Никэйз хэлэв.

Энэхүү санхүүжилт нь ЕХ-ны Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо (ОУУЗУХСНХ)-ны Гамшгийн Үеийн Яаралтай Тусламж Үзүүлэх Сан (ГҮЯТҮС)-д хандивласан дэмжлэгийн нэг хэсэг юм.

7 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 7 аймагт үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хэд хэдэн удаа үерийн гамшиг нүүрлэсэн. Үерийн гамшигт 6 000 гаруй иргэн, 1 500 гаруй өрх өртөж олон гэр үерт урссан. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болох бэлчээрийн мал олон тоогоор үрэгдэж, үерт өртсөн айл өрхийн амьжиргааг дордуулж, өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хүндрэл учирсан билээ.

Товч танилцуулга

Европын Холбоо нь гишүүн орнуудын хамт хүмүүнлэгийн тусламж, хандиваар дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст үзүүлж буй Европын хүмүүнлэг эв нэгдлийн илэрхийлэл юм. Тус Холбооны үндсэн зорилгын нэг бол байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн гамшигт өртсөн хүмүүсийн амь насыг аврах,  хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөнгөвчлөх хүний заяагдмал эрх болон мөн чанарыг эрхэмлэн хамгаалах явдал юм. 

Европын Холбоо нь тус Холбооны Иргэний Хамгаалалт болон Хүмүүнлэгийн Тусламжийн байгууллагаараа дамжуулан жил бүр гамшигт өртсөн 120 сая гаруй хохирогчдод туслалцаа үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл.

Европын Комисс нь Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Гамшгийн Үеийн Яаралтай Тусламж Үзүүлэх Сан(ГҮЯТҮС)-д 6 сая еврогийн хүмүүнлэгийн хандивын туслалцааны гэрээ байгуулсан бөгөөд ГҮЯТҮС-н санхүүжилт нь ихэвчлэн олон улсын хэмжээнд хэлэлцэгддэггүй “Жижиг хэмжээний гамшигт” зориулагдсан. 

Гамшгийн Үеийн Яаралтай Тусламж Үзүүлэх Сан нь 1985 онд үүсэн байгуулагдсан бөгөөд хандивлагч байгууллагуудын туслалцаагаар санхүүждэг бөгөөд Үндэсний Улаан Загалмай  эсхүл Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүд нь гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад яаралтай санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай тохиолдолд тус сан гаас санхүүжилт хүсэх боломжтой байдаг. Жижиг хэмжээний гамшгийн тохиолдолд ОУУЗУХСНХ нь тус сангаас буцалтгүй тусламжийг хуваарилдаг. ОУУЗУХСНХ болон ЕХИХХТБ-н хооронд байгуулсан хандив туслалцааны гэрээний үр дүнд харилцан тохиролцсон (хүмүүнлэгийн зорилго, зорилттой нийцсэн) ГҮЯТҮС-н үйл ажиллагаанд зориулж тус санг 3 сая хүртэлх евро еврогоор нөхөн санхүүжүүлэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:

Европын холбооны Иргэний Хамгаалалт болон Хүмүүнлэгийн Тусламжийн байгууллагын, Ази болон Номхон Далайн бүс нутгийн мэдээлэл хариуцсан ажилтан, Петер Биро: Peter.Biro@echofield.eu

Languages:
Urednički odeljci:

Autor