Delegation of the European Union to China

Монголд Европын өдрийг анх удаа тэмдэглэлээ

24/05/2017 - 11:34
News stories

Европын өдрийг Монголд анх удаагаа тэмдэглэлээ. Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа элчин сайд ноён Ханс Дийтмар Швайсгут Улаанбаатар дахь Германы элчин сайдын яаманд 5-р сарын 24-нд хүлээн авалт зохион байгуулж, ирсэн зочдыг угтан авч мэндчиллээ. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн жил АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулсан Монгол улсад ЕХ-ны зүгээс илүү анхаарах болсныг харуулж байна.

Шуманы өдөр ч гэж бас нэрлэдэг Европын өдрийг ер нь бол 5-р сарын 9-нд тэмдэглэдэг, учир нь 1950 оны энэ өдөр Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Европын улс орнуудын холбоог бий болгох, түүхэн өрсөлдөгч Франц, Германы хоорондын дайныг "төсөөлшгүйгээс гадна материаллаг талаасаа боломжгүй" болгох саналаа танилцуулсан юм. Шуманы Тунхаглал нь Европын нүүрс, гангийн нийгэмлэгийг (ECSC) бий болгож, гишүүд нь дайн үүсэх шалтгаан болдог байсан нүүрс, гангийн үйлдвэрлэлээ нэгтгэх саналыг дэвшүүлсэн. ECSC нь (үүсгэн байгуулагч гишүүд нь: Франц, Баруун Герман, Итали, Нидерланд, Бельги, Люксембург) өнөөдрийн "Европын Холбоо"-г бий болгосон Европын үндэстнүүдийн цуврал институцийн анхных нь байсан юм.
Энэхүү онцгой арга хэмжээнд ЕХ-ны элчин сайдын хамт УБ хотноо суурин байдаг ЕХ-ны гишүүн орнуудын элчин сайдууд болон Гадаад харилцааны сайд ноён Мөнх-Оргил оролцлоо. Гадаад харилцааны сайд Европын Холбооны залгамжлан ирсэн ололт амжилтад сайн сайхныг хүсэн ерөөлөө. Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид ЕХ болон Монголын төрийн дууллыг сэтгэл хөдөлгөм дууллаа.

Languages:
Хянан засах хэсгүүд: