Delegation of the European Union to China

ЕХ, Монгол Улсын цацрагийн аюулгүй байдлын талаарх хамтын ажиллагаа амжилттай эхэллээ

Улаанбаатар, 13/01/2017 - 03:24, UNIQUE ID: 170113_9
Press releases

ТӨСЛИЙН НЭР:  Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн хамгаалалтын арга хэмжээг сайжруулах (INSC MN3.01/12)

2017-01-13, Улаанбаатар – Өнөөдөр Европын Холбоо Монгол Улсын Цөмийн энергийн комисстой (ЦЭК) хамтарсан төслийнхөө нээлтийг хийлээ. Тус хамтын ажиллагааны зорилго нь цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн хамгаалалтын арга хэмжээний чиглэлээр Монгол Улсын тохируулагч эрх бүхий байгууллагын чадавхыг дээшлүүлж, Монгол Улсын тохируулагч байгууллагын стандарт болон практикийг ЕХ болон олон улсын шилдэг практикийн дагуу дэмжихэд оршиж байна.

ЕХ болон Монгол Улс "RISKAUDIT IRSN/GRS International" (Франц), "GRS" (Герман), "WISUTEC" (Герман), "IRSN" (Франц) болон Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн газраас (Люксембург) бүрдсэн консерциумыг төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон. 

ЕХ-ны техникийн болон шинжлэх ухааны салбарын арвин туршлагатай 10 гаруй мэргэжилтэн Монгол Улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ эхний цуврал уулзалтыг хийн, хоёр жилийн эрчимтэй үйл ажиллагааны хөтөлбөрийн суурийг тавилаа.

“Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн хамгаалалтын арга хэмжээг сайжруулах (INSC MN3.01/12)” төсөл нь 2016/379-203 тоот гэрээн дээр үндэслэсэн бөгөөд ЕК болон "RISKAUDIT IRSN/GRS International (GEIE)" компанийн хооронд 2016 оны 11-р сарын 1-нд эхэлсэн.

Төслөөс дараах үр дүнг хүлээж байна:

  • Цацраг идэвхт эх үүсвэрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин болон дэд бүтцийг бэхжүүлэх;
  • Цацраг идэвхт хаягдлын менежментийн үндэсний зохицуулалт болон дэд бүтцийг хянах;
  • Гэмтэлтэй цацруулагчийн удаан хугацааны аюулгүй менежмент
  • Цөмийн материалын бүртгэл, хяналтын үндэсний тогтолцоо бий болгох;
  • Байгальд орших цацраг идэвхт материалыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох;
  • Цацрагийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хүн амын ашиг тусын тулд цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх олон улсын шилдэг туршлагын хэрэгжилтийг хангах учир Монгол Улсад өндөр ач холбогдолтой. Төслийн хүрээнд Монгол Улсын мэргэжилтнүүдийг олон улс оронд ажлын байран дээрх сургалтад хамруулж, ноу-хаугаа дамжуулж, чадавхыг бэхжүүлэх болно.

Тус төслийг Европын Холбоо Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (INSC) шугамаар санхүүжүүлнэ. Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн тохируулагч байгууллагууд болон цөмийн байгууламжийн операторуудад дэмжлэг үзүүлж, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх, боловсруулах, цуглуулах, ашиглалтаас гаргах стратеги боловсруулах ба цацрагийн үр дагавар бүхий ослоос сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмждэг. http://ec.europa.eu/europeaid/funding/funding-instruments-programming/fu...

Төслийн баримтууд

Төслийн нэр: “Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн хамгаалалтын арга хэмжээг сайжруулах”

Төслийн үргэлжилсэн хугацаа: 24 сар

Энэ төслийн талаар илүү их мэдээлэл хүсвэл:

ЕХ: Ноён Мартин Андерсен, Хөтөлбөрийн менежер (INSC), Martin.Andersen@ec.europa.eu

ЦЭК-оос: Ноён Энхгэрэл Нямдаваа, Төслийн удирдагч, e.nyamdavaa@nea.gov.mn

RISKAUDIT: Ноён Миха Ленич, Төслийн менежер, Miha.Lenic@riskaudit-int.org

Монгол Улсад ЕХ-ны үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэл олж авахыг хүсвэл:         

https://eeas.europa.eu/delegations/mongolia_en

Languages:
Хянан засах хэсгүүд: