Европын Холбооны Төлөөлөгчдийн газар “Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээ”- г танилцуулж байна

20.08.2021

Европын Холбооны Төлөөлөгчдийн газраас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээ”- г танилцуулж байна. Европын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагуудын ардчиллыг дэмжих, хуулийг дээдлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдгийг өндрөөр үнэлдэг.

Many hands in a circle

Европын Холбооны Төлөөлөгчдийн газар “Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээ”- г танилцуулж байна. Европын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагуудын ардчиллыг дэмжих, хуулийг дээдлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдгийг өндрөөр үнэлдэг.

Энэ тухай “Хүчирхэг иргэний нийгмийн байгууллагууд бол аливаа ардчилсан тогтолцооны чухал хэсэг бөгөөд олон талт байдлыг дэмжиж, илүү үр дүнтэй бодлого, тэгш, тогтвортой хөгжил болон хүртээмжтэй өсөлтөд нөлөөлдөг. Иргэний нийгмийн байгууллагууд ил тод байдал, хариуцлагатай засаглалын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагын билэгдэл болдог. ” хэмээн Элчин сайд Христеа тэмдэглэжээ.

Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон, үүнд:

1. ИНБ-уудаад Монгол Улсын хөгжил, засаглалд илүү хувь нэмэр оруулах боломжит орчныг бүрдүүлэх;

2. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох ба нүүрстөрөгч бага ялгаруулдаг, нөөцөд хэмнэлтэй ногоон эргэлтийн эдийн засгийн шилжилтэд Иргэний Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх;

3. Эдийн засгийн тогтвортой төрөлжилтийг хангах хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн хүрээнд төрийн үйлчилгээ болон өрсөлдөөнийг нэмэгдүүлэн; төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих.

Олон улс оронд иргэний нийгмийн орон зай багассаар буй өнөө үед тайван цуглаанаар үзэл санаагаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг шударга бусаар хязгаарлах зэрэг ИНБ-ын үйл ажиллагаанд саад учруулахуйц аливаа хандлагыг ЕХ-ны зүгээс эсэргүүцэж байна. ЕХ нь иргэний нийгмийн үйл ажиллагааны орон зайг хумихын эсрэг байр суурь болон иргэний эрх чөлөөг хүчирхэгжүүлэхийг дэмжихэд хүлээсэн онцгой үүргээ чандлан сахина.

ЕХ нь хүмүүнлэгийн идэвхтэй тусламж дэмжлэг, хүний эрх, ардчиллыг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй дотоодын ИНБ-дын тэргүүлэх хандивлагч болоод байна. Энэ хүрээнд Европын Холбооны хамтран ажиллах улс бүрт ЕХ-ны Төлөөлөгчийн газар болон Гишүүн улсуудын зүгээс иргэний нийгэмтэй хамтран ажиллах стратеги, тогтолцоог хөгжүүлэх шинэ арга замыг тодорхойлсон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах ЕХ-ны хүрээг Европын Холбооноос боловсруулсан билээ.

Энэхүү хүрээ нь ЕХ-ны гадаад харилцаанд хамаарах олон салбар хоорондын үйл ажиллагааны хамтын хүч чармайлтыг дэмжиж, тасралтгүй байдлыг хангахын зэрэгцээ үйл ажиллагааны нөлөөлөл, таамаглал, танигдалтыг сайжруулах зорилготой. Түүнчлэн уг хамтын ажиллагааны хүрээ нь Гишүүн улс болон бусад олон улсын байгууллагууд хоорондын уялдааг хангаж, тэргүүн туршлагаа хуваалцах гүүр болох юм.

доорх холбоосоор татаж авна уу: