Европын бэлгэдлvvд

Энэ бол Европын туг
Энэ бол Европын туг

Энэ бол Европын туг. Энэ нь Европын Холбооны бэлгэдэл тєдийгvй єргєн хvрээнд авч vзвэл Европын эв нэгдлийн бэлгэдэл, таних тэмдэг нь болдог. Хєвєєлєн байрласан арван хоёр алтан таван хошуу нь Европын ард иргэд хоорондын эв нэгдэл, зохицол нийцлийг илэрхийлдэг.

Таван хошууны тоо ба гишvvн орнуудын тооны хооронд хамаарал байхгvй. Арван хоёр од байдаг бєгєєд уламжлал ёсоор арван хоёрын тоо нь тєгс тєгєлдєр, бvрэн бvтэн байдал, эв нэгдлийн илэрхийлэл болдог. Тийм ч учраас ЕХ єргєжин тэлсэн ч туг нь єєрчлєгддєггvй.

____

 

Бетховены есдvгээр симфоны тєгсгєл “Ode to Joy”

Энэ бол Европын Холбооны тєдийгvй єргєн хvрээнд авч vзвэл Европын сvлд дуулал. Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон Есдvгээр симфоны аянаас авсан.

Бетховен энэхvv симфоныхоо тєгсгєлийн хэсэгт Фрейдрих вон Шиллерийн 1785 онд бичсэн "Ode to Joy"-д зориулан хєгжим бичсэн. Уг шvлэг хvн тєрєлхтєн ахан дvvс болж байна гэсэн Шиллерийн идеали тєсєєллийг илэрхийлдэг бєгєєд энэхvv тєсєєллийг Бетховен хуваалцсан.

1972 онд Европын Зєвлєл (Европын туг далбааны дизайныг баталсан байгууллага) Бетховены "Ode to Joy"-г єєрийн сvлд дуулал болгон баталсан. Олны танил удирдаач Херверт вон Каражаныг гурван янзаар – тєгєлдєр хуурын гоцлол, vлээвэр хєгжим, симпони найрал хєгжимд зориулан найруулгыг зохиохыг хvссэн. Энэхvv сvлд дуулал хєгжмийн тvгээмэл хэллэгээр /vггvйгээр/ Европ тивийн дэмжин, бэлгэдэж явдаг эрх чєлєє, энх тайван, эв нэгдлийг илэрхийлдэг.

1985 онд ЕХ-ны тєр засгийн газрын тэргvvнvvд уг аялгууг ЕХ-ны албан ёсны сvлд дуулал болгон баталсан. Энэ нь гишvvн улсуудын тєрийн дууллыг солих гэсэн оролдлого бус, харин тэдний бvгдээрээ эрхэмлэн дээдэлж байдаг vнэт зvйлс, єєр хоорондоо ялгаатай ч нэгдмэл байдлыг магтан дуулахыг зорьдог.

____

 

5-р сарын 9, Европын єдєр

1950 оны 5-р сарын 9-ний єдєр Роберт Шуман энх тайванч харилцааг сахин хамгаалахад зайлшгvй шаардагдах зохион байгуулалттай Европыг бий болгох талаар єєрийн саналыг дэвшvvлсэн.

“Шуманы санал” хэмээн нэрлэгдэх болсон уг саналыг єнєєгийн Европын Холбоо vvсэн бий болох эхлэл болсон хэмээн vздэг.

Єнєєдєр 5-р сарын 9-ний єдєр нь Европын туг, сvлд дуулал, уриа лоозон, нэгдсэн мєнгєн тэмдэгт (евро) –гийн хамт Европын бэлгэдэл (Европын єдєр) болж, Европын Холбооны улс тєрийн нэгжийг тодорхойлж байна. Европын єдєр бол Холбооны иргэд, ард тvмнийг Европт болоод єєр хооронд нь ойртуулах арга хэмжээ, фестивалиуд зохион байгуулагддаг тэмдэглэлт єдєр.

____

 

“Єєр хоорондоо ялгаатай ч нэгдмэл” энэ бол Европын Холбооны уриа лоозон

Энэ уриа нь Европчууд ЕХ-гоор дамжин энх тайван, хєгжил цэцэглэлтийн тєлєє хамтдаа ажиллахаар нэгдсэн, Европын олон янзын соёл, уламжлал, хэл энэ тивийн эерэг зvйлс юм гэсэн утга санааг агуулдаг.