ЕХ Монгол Улсад зудын гамшигтай тэмцэхэд зориулж 2 сая еврогийн тусламж vзvvлэхээр боллоо (08/06/2010)

Европын Холбооны Монгол болон Хятад Улсыг хариуцсан Тєлєєлєгчийн Газрын Тэргvvний vvрэг гvйцэтгэгч Др Майкл Пульш єнєєдєр Ерєнхий Сайд С.Батболдод бараалхаж, Монгол улсад болсон зудын гамшигтай тэмцэхэд зориулж Европын Холбооноос хоёр сая еврогийн тусламж нэмж vзvvлэх болсон талаар мэдээллээ. Уулзалтанд Европын Холбооны гишvvн орнуудаас Монголд суугаа элчин сайдын яамдын тэргvvнvvд, элчин сайд нар байлцлаа.

Энэхvv тусламжийн багц нь єнгєрсєн нэгдvгээр сард Европын Комиссоос vзvvлсэн 150 000 евро, мєн тvvнчлэн ЕХ-ны гишvvн улсуудаас єєр єєрсдийн шугамаар vзvvлсэн тусламж дээр нэмэлт болон ирж байгаа юм. Уг тусламжийг хvнсний аюулгvй байдал, зудад єртсєн малчин гэр бvлvvдийн амьжиргаа, эрvvл мэндийг сайжруулахад чиглэгдсэн тєсєл хєтєлбєрvvдэд зарцуулах юм. Монголд болсон зудын гамшиг, тvvний сєрєг vр дагаврыг арилгахад зориулж ийнхvv ихээхэн хэмжээний тусламж vзvvлж буй Европын Холбоонд талархаж байгаагаа Ерєнхий сайд Батболд илэрхийллээ.

Энэхvv тусламж  Монгол улс, Европын Холбооны хоорондын улам бvр хєгжиж буй сайн харилцааны илрэл болж байна.  Сvvлийн жилvvдэд хоёр талын харилцаа улам бvр идэвхжиж ирсэн бєгєєд єнєєдрйин байдлаар хэлэлцэж эхлээд байгаа Тvншлэл Хамтын Ажиллагааны Гэрээ vvнд чухал алхам болж єгєх юм.